ХБҮЦ /Үйлчилгээ/
ХБҮЦ /Үйлчилгээ/

ХБҮЦ /Үйлчилгээ/

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гэдэг нь ирээдүйд төлөгдөх зээлүүдийг багцлан, үнэт цаас руу хөрвүүлж буй хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид бага эрсдэл бүхий тогтмол өгөөжтэй "зээлийн багц"-аас орж ирэх ирээдүйн орлогыг эзэмших замаар мөнгөө өсгөх боломжтой.

 

Давуу тал

Тодорхой байдал

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь тогтвортой, тодорхой зээлийн ирээдүйн мөнгө урсгалаар баталгаажсан байдгаараа онцлогтой. Тодруулбал, багцалсан зээлүүд нь тодорхой цаг хугацаа, тогтсон хүү заасан эргэн төлөгдөх нөхцөлтэй ба зохих хууль журмын дагуу бүртгэгдсэн барьцаагаар баталгаажсан байдаг.

Хөрөнгө оруулалтын хэрэгсэл

Хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгөөр ​​баталгаажсан үнэт цаас нь бусад ижил зэрэглэлтэй бондуудтай харьцуулахад илүү өндөр өгөөж, тогтвортой байдлыг хангадаг хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Мөн ХБҮЦ нь бусад зах зээлд хөрөнгө оруулах хүсэлтэй хөрөнгө оруулагчдын багцыг төрөлжүүлэх боломжийг олгодог.

Удирдлага

Багцын зээлийн чанарын үзүүлэлт, бэлэн мөнгөний хүрэлцээ зэргийг хөрөнгө оруулагчдын өмнөөс хөрөнгө итгэмжлэн удирдагч тогтмол хяналт тавин ажилладаг. Тиймээс үнэт цаасны эргэн төлөлтийн эх үүсвэрт тасалдал, хоцрогдол үүсэх гэх мэт эрсдэлийг даруй бууруулдаг байх нь.

Эрсдэл бага

Чанартай зээлийн багцаар баталгаажсан тул эрсдэл бага байдаг.

Татвар бага

Хүүний орлогын татвар нь энгийн хадгаламжаас хоёр дахин бага байдаг.