“ЖИ ЭС БИ КАПИТАЛ ББСБ” ХХК-ИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
1. Холбогдох хууль тогтоомж, мэдээллийн аюулгүй байдал болон төлбөрийн системийн олон улсын стандарт, шаардлагад нийцсэн бодлого, журмыг боловсруулан байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжилтийг хянах байдлаар тасралтгүй сайжруулан ажиллана.
2. Хэрэглэгчийн өөрийн мэдээллийг хэрэгтэй үедээ харах, авах боломжийг нээлттэй байлгаж, зөвшөөрөлгүйгээр задруулах, засварлах, устгахаас сэргийлнэ.
3. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай техник технологи, хүний нөөц болон санхүүгийн нөөцөөр тогтмол хангаж, дэвшилтэт технологийг ашиглан хэрэглэгчийн мэдээллийг алдагдахаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, хэрэглэгчид үйлчилгээг үзүүлнэ.
4. Бид хөгжүүлэгчид мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар зохих шаардлагуудыг тавьж, тогтмол мэдээлэл солилцох замаар оролцоог хангана.
ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ
Аппликейшний программ хангамж, систем нь Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцлийг бүрэн хангасан байна. Үүнд хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг хамруулан ойлгоно.
1. Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийг дараах байдлаар ашиглахаас өөрөөр ашиглах, хамааралгүй гуравдагч этгээдэд задруулахыг хориглох ба мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
2. Хэрэглэгч Аппликейшнийг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлал хангахыг Хэрэглэгчид сануулах, Хэрэглэгчтэй гэрээ байгуулахад энэ талаар тодорхой тайлбарлах
3. Үйлчилгээ авсан болон авч байгаа харилцагчийн ДАН системээр баталгаажсан мэдээллийг устгах, солих боломжгүй байна.
4. Аппликейшнд хандах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;
5. Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн дансанд эрх олгогдоогүй шилжүүлэг хийгдсэн тухай мэдсэн, өөрийн цахим данстай холбоотой бүртгэлийн аливаа алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн болон өөрийн нууц код, бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай сэжиглэж байвал нэн даруй нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо солих, ББСБ-д мэдэгдэх;
6. Аппликейшнд ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц код болон бусад мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийн буруутай үйл ажиллагаанаас тус мэдээллүүд алдагдсан тохиолдолд хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх
7. Хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх зорилгоор кредит скоринг тооцоолол хийх, санхүүгийн болон хувийн сахилга батыг үнэлэх, зээлийн эрх хэмжээ тогтоох зорилгоор ашиглах;
8. Аппликейшний програм хангамж болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах;
9. Дээрх зорилгуудаар аппликейшний програм хангамжийг хөгжүүлэгч талд шилжүүлэх, ашиглуулах;
10. Цаашид ББСБ-аас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор ББСБ-ын дотоод хэрэгцээнд ашиглах;
11. Аппликейшны программ хангамж нь Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар серверт архивлан хадгалах ба цаасан баримтыг архивд хадгална.
12. Хэрэглэгчийн цахим зээлийн гэрээг Архивын тухай хуульд заасан хугацаанд архивлан хадгална.