Санхүүгийн зохицуулах хороо түүний зохицуулалтын салбарын мэргэжлийн холбоод, байгууллагууд, Цагдаагийн ерөнхий газар хамтран цахим орчинг ашиглан үйлдэж буй Залилах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлж, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “Хашир бай” мэдээлэл, нөлөөллийн ажлыг улсын хэмжээнд эхлүүллээ.