Зээлийн хэмжээ:
Зээлийн хүү (сар):
%
Зээлийн хугацаа:
123456₮
Сарын эргэн төлөлт
Нийт зээл, зээлийн хүү
Бичил бизнесийн зээл

Зориулалт:

Лангуу, контайнер, павильон, цех гэх мэт жижиг бизнесийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зориулалттай, хөдлөх хөрөнгийн барьцаатай бизнесийн зээл юм.

Зээлийн нөхцөл
Зээлийн хугацаа 1-12 сар
Зээлийн хүү 3.0-3.5%
Зээлийн хэмжээ 10 сая төгрөг хүртэл

Худалдааны төвүүд дээр эрэлт сайтай бүтээгдэхүүн болох хүнс, автомашины сэлбэг, чимэглэл, гэр ахуйн бараа, ахуйн ойр зуурын бараа зэргийг борлуулдаг контайнер, павильон, лангуу, талбай ашигладаг бичил бизнес эрхлэгчдэд зориулж зээлийг олгоно.

  • Тавигдах шаардлага
  • Бусад
  • Муу зээлийн түүхгүй байх
  • Шаардлага хангахуйц барьцаалах хөрөнгөтэй байх
  • Эргэн төлөх төлбөрийн чадвартай байх
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад бичиг баримт нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан
  • Гэр бүлийн 1 гишүүн хамтран зээлдэгч болох боломжтой, зээлдэгчид тавигдах шаардлагыг хангасан байх
  • Сүүлийн 3 жил тасралтгүй зээл хүссэн чиглэлээрээ бизнес эрхэлсэн туршлагатай, тухайн байршилдаа 3-аас дээш жил түрээслэж эсвэл холбогдох хураамжыг төлж, үйл ажиллагаа эрхэлсэн

Бүрдүүлэх материал

Иргэн, хамтран зээлдэгчтэй бол хамтран зээлдэгчид хамтдаа

  • Иргэн
  • Барьцаалах хөрөнгийн бичиг баримтууд
  • Орлого баталгаажуулах баримт материал
  • Хамтран өмчлөгчийн зөвшөөрөл (хамтран өмчлөгчтэй бол)
  • 1 хувь цээж зураг
  • Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчийн иргэний үнэмлэх
  • ААН
  • Санхүүгийн тайлан болон дансны хуулга
  • Барьцаалах хөрөнгийн бичиг баримтууд
  • ААН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
  • Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн /үүсгэн байгуулагчид, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал г.м/ иргэний үнэмлэх

Та Энд дарж өөрт ойрхон салбартай холбогдоорой.